skip to Main Content

"ХҮРЭЭ" МХТДС

Хүнсний Инженерчлэлийн Тэнхим

ОНЛАЙН БҮРТГЭЛ БОЛОН "ХҮРЭЭ" МХТДС-ИЙН БАЙРАНД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА!

ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ ТЭНХИМИЙН ЗОРИЛГО
БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО БА АЛСЫН ХАРАА

• Ирээдүйн нийгэмд эрүүл аюулгүй хүнсний бүтээгдхүүнийг бий болгохын тулд хүнсний аюулгүй байдал, хүчин чадлыг дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн боловсруулахад хэрэгтэй ирээдүйн чиг хандлага бүтээлч санааг эзэмшүүлэх

• Хүн төрөлхтний эрүүл мэнд болон амьдарлын чанарыг дээшлүүлхэд хувь нэмэр болохуйц чин сэтгэлтэй бие хүн байж, уг мэргэжлээр мэргэшсэн хүнийхээ хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлаж хамт олныхоо сайн сайхны төлөө хичээн зүтгэх

• Хүнсний аж үйлдвэрлэлттэй холбоотой судалгаа шинжилгээ болон олборлолт, хүнсний боловсруулалт · задлан шинжилгээ · шинээр хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдал ·ариун цэвэр гэх мэт хүнсний био технологийн инженерийн салбарын онол болон техникт суурилсан мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэн гаргах зорилготой.

ЭЛСЭЛТИЙН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛИЙГ "ХҮРЭЭ" МХТДС-ИЙН ВЕБ САЙТААС АВНА УУ!
ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Хүнсний инженер нь дотоодын нийт бүтээгдхүүний хоёр дугаарт багтдаг хүнсний аж үйлдвэрлэлийн салбарийн нэг болох хүнсний инженерийн чиглэлийг удирддаг бодит шинжлэх ухаан ба хүнсний аюулгүй байдал, таатай байдал, хүчин чадал зэргийг дээшлүүлж шинэ бүтээгдхүүн боловсруулхын тулд судалгаа шинжилгээ хийхэд оршино.

Уг мэргэжилд төрөл бүрийн хүнсний үйлдвэрлэлт болон борлуулалтын арга зэргийг эзэмшиж хүнс боловсруулалт, хадгалалт, хадгалалтын явцад үүсэх олон төрлийн физик, био химийн урвал, шим тэжээл, онцлог шинж чанарын өөрчлөлтийг ойлгож, онцгой шинэлэг нөлөөтэй хүнсийг шинээр боловсруулах , хөөлгөсөн хүнс, эрүүл мэндийг сайжруулах хүнсээс эхлээд олон төрлийн үйл ажиллагаатай хүнсний үйлдвэрлэлт болон үүнтэй холбоотой мэдлэг техникийг эзэмшиж хүнсний аж үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй хүнсний аюулгүй байдал мөн ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулах боловсон хүчинг бэлтгэн гаргана.

Сүүлийн үед хүнсний аюулгүй байдал болон эрүүл мэндийн талаар нийгмээс өндөр анхаардаг болсон ба засгийн газраас хүнсний аюулгүй байдлийг дээшлүүлэх тал дээр засаг захиргааны хэмжээнд очиж,үүнтэй холбоотой хууль дүрмийг тогтоож хүнсний аж үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөхийн тулд гол чухал бодлогыг боловсруулж байгаа тул хүнсний инженерээр суралцан төгсөөд энгийн хүнсний байгууллагад ажиллаад зогсохгүй улсын судалгааны байгууллага болон төрийн албан хаагч, хүнсний бизнес эрхлэх зэрэг ажилийг хийх боломжтой.

ТЭНХИМИЙН ОНЦЛОГ
  • Сургууль болон тэнхимийн тэтгэлэг олгох тогтолцоо идэвхтэй ба сурлагын дүнгээр (50~100% тэтгэлэгт хамрагдах боломжтой )
  • Солонгос улсын олон төрлийн нэр хүндтэй сургууль руу оюутан солилцоо (1жил) суралцах боломжтой ба онцгойлон ( Chung-Ang University, Chungbuk National University, Seoul University of Science & Tech – сургууль руу солилцооны оюутан болон мастерийн оюутанд дэвшүүлэн суралцуулдаг.
  • Жил бүрийн зуны амралтаар Солонгос улсын үйлдвэрт дадлагаар явах боломжтой (2 сар)ын турш
  • “Ногоон тал” компаны үйл ажиллагаатай ижил газар тариалан болон хүнсний байгууллага-д дадлагаар явах болон Солонгос соёлтой ч мөн давхар танилцах боломж
  • Солонгос багш нарын хичээлийг үзэх боломж
  • Хүнсний биотехнологи FB-тэй холбогдох хүнсний шим тэжээл-FN мэргэжлийг дагалдах мэргэжил мөн давхар мэргэжлээр суралцах боломжтой.
  • Төгёөистерт дэвшин суралцах боломжтой, Солонгос уруу магистер болон докторт дэвшин суралцаж тэтгэлэг авах боломж ихтэй.
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЯВЦ
    • Хүнс үйлдвэрлэгч байгууллага: APU, MONOS, TESO, MCS, Витафит, Талх Чихэр ХК,  Алтан Тариа
    • Хүнс, эрүүл мэндийн төв, ариун цэвэр, байгаль орчин, газар тариалантай холбоотой төрийн албан хаагч, олон улсын байгууллагын ажилтан: Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Мэргэжлийн Хяналт, Эрүүл Мэндийн Яам, UN харъя салбар, FAO болон WHO дахь монгол салбар
    • Магистер болон докторт суралцаж төгсөөд их дээд сургууль болон коллежид уг салбарийн багш лектороор ажиллах
    • Хоол хүнс болон био технологийн аж үйлдвэртэй холбоотой судалгааны байгууллагын судлаач ажилтан: Public Health Institute, Само Институт, Mongolian Academy of Science (MAS), Korea Food Research Institute (KFRI)
    • Борлуулагч байгууллага: Maximus, E-mart, Номин, Миний Зах, EFES, CU
    • Зочид буудлын хоолны үйлчилгээ болон хоол хүнсний бизнес: Shangri-La зочид буудал, Таван Богд Фүүдс(KFC & Pizza Hut), Modern nomad, Jur Yr Bakery, Cafe Bene
    • Байгууллагын хүнс: Чеволи ХХК, MIAT Catering, Premium Catering, Өлзий Дэн Фүүдс
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хүнсний технологийн холбоотой мэргэжлийн үнэмлэх:

  • Хүнсний технологич
  • Хүнсний техникч
  • Чанарын хяналтын инженер
  • Эрүүл ахуйч
ЗУРГИЙН ЦОМОГ

“ХҮРЭЭ” МХТДС-ийн Хүнсний Инженерчлэлийн тэнхимийн хүнсний үйлдвэр дээр танилцах хөтөлбөр, Солонгос улс дахь дадлага болон Алсын хараа айлчлал (Их дээд сургууль, үйлдвэрүүдэд зочлох), Олон улсын эрдэм шинжилгээний солилцооны үйл ажиллагаа болон дипломын ажлын зургийн цомогтой танилцана уу.

ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР